И.Кант
Иммануил Кант нь (1724-1804) Дорнод Пруссын Кенигсберг хотод төрсөн .Амьдралдаа хэзээ ч төрлөх хотоосоо гарч үзээгүй гэдэг.Багын хүмүүжлээр олж авсан пиетист шинж нь түүний амьдралын бүхий л хэв маяг болон ёс зүй бүтээлүүдэд нөлөөлжээ .Тэрээр Кенигсбергийн Их Сургуульд эхлээд теологи судалсан боловч эцэстээ философи бол түүний жинхэнэ сонирхол болохыг мэдэрч сонгон суралцсан аж.Кант 1755онд Кенигсбергд философийн багшийн ажилд орох хүртэлх хэдэн жилийн туршид хөдөөний язгууртнуудын хүүхдэд гэрийн багш хийн амьдралаа залгуулж байжээ.1770онд логик ба метафизикийн профессор болж дэвшин насан эцэслэтлээ ажилласан юм.Хэт аскетик (Амьдралын тав тухыг үл ойшоон маш эгэл амьдралыг шүтдэг хүмүүс.Хатамжлах ёс ч гэдэг.) байгаагүй боловч Кант маш сахилгатай, бүтээлч амьдарчээ.Кантын явах цагаар хотынхон нь цагаа тааруулдаг тийм чанд зуршилтай байсан гэдэг.Бие бялдрын хувьд тийм ч чийрэг биш байсан авч чанд дэглэмийнхээ ачаар өвчнөөсөө ангид байж чадсан юм.
Тэрээр улс төрийн асуудлаар Соён гэгээрэхүйн дээд уламжлалын либерал үзэлтэн байсан, харин шашны асуудлаар ортодокс биш протестант байр суурьтай байв.Кант Францын хувьсгалыг талархаж, Бүгд Найрамдах зарчмыг дэмжиж байсан.Философийн агуу бүтээлүүдээрээ тэрээр нэр алдар олсон ч, эд хөрөнгө олоогүй юм.Кантын бүтээлүүд маш өргөн хүрээний сэдвийг хамардаг,бүрээрээ тодорхой хугацаанд лекц уншиж байжээ. Хүмүүсийн хувьд Кантын шүүмжлэлт философи нь онцгой анхаарал татдаг.Шүүмжлэлын асуудлыг анх Локк хэлэлцүүлэгт оруулсан бөгөөд тэрээр энэ сэдвийг үндсээр нь тодруулахыг хүссэн юм . Гэвч Локкийн дараагаар эл санаа нь явсаар Хюмын скептицизмд зайлшгүй очжээ. Кант өөрийгөө энэ талбарт Коперникийн хувьсгал хийсэн хэмээдэг. Д.Хюм туршлага гэдэг нэрийг хэрэглэн ойлголтыг тайлбарлах гэж оролдсоны оронд Кант туршлагыг ойлголт гэдэг нэрээр (үгээр) тайлбарласан. Энэ утгаараа Кантын философи бол нэг талаас йн эмпирицизмийн эрс байр суурь, нөгөө талаас Декартын рационализмын төрөлхийн зарчим хоёрын дунд тэнцвэр барьдаг гэж хэлж болно.Кантын онол бол хүнд бөгөөд олон талаар асуудал гаргаж ирдэг.Туршлагыг мэдлэг болгон хэлбэржүүлэхийн тулд оюуны (mind) гаргаж ирсэн оюун ухааны (reason) ерөнхий ойлголтуудыг Кант Аристотелийн нэр томьёог ашиглан категори хэмээн нэрлэжээ.
И.Кант нь их ядуу буурай амьдар ч байсан нь өөрийг нь амжилтанд хүрэх зам, түлхүүр нь болж өгсөн юм.Тийм дээ ч тэрээр германы сонгодог философийн эхийг тавьж чадсан юм. Тэрээр их шүүмжлэгч хүн байна.
Кант бол Германы сонгодог идеализмын үндэслэгч мөн
XIX зууны эхний хагасын германы философид хоёр чиглэл онцгой товойж байв. Тэдгээрийн нэг чиглэл нь Имануэль Кант (1724-1804)-ын философи мөн. Тэрээр нэг талаараа XVIII зууны Гэгээрлийн философийг оргилд нь хүргэсэн нөгөөтэйгүүр XIX зууны германы сонгодог идеализмыг үндэслэсэн сэтгэгч мөн. Өөр нэг чиглэл нь И.Кантын сургаалаас илүү тууштай идеалист философи байдаг. Гол төлөөлөгчид нь Иоганн Готлиб Фихте (1762-1814), Фридрих Вильгельм Йозеф Шеллинг (1775-1854
), Георг Вильгельм Фридрих Гегель (1770-1830) нар мөн.
И.Кант философийн тавцанд гарч ирсэн XVIII зуун сүүлийн хагас үеийн Европын философийн амьдралын төрх нь:Бурхан тэнгэр сүнс хүний хүсэл эрмэлзлийн асуудлыг шашны чиглэлийн төдийгүй эмпирик ба рационалист зэрэг аливаа чиглэлийн философи ямар нэг байдлаар бүгд авч үзэж ирсний шалтгаан нь эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс бидний авир үлдэл ёс суртахууны үүргий тухай философи үндэслэгээ аль аль нь хамаарна гэж тэдгээр философи ямар байтуга дундад зуунаас хойш бүгд үзсэнд ажээ.
Янз бүрийн философийн тийм ерөнхий үзэл бол тэдгээр нь онолын оюун ухаан, практик оюун ухаан хоёрыг хольж хутгасны үр дагавар мөн гэж И.Кант философийн түүхэнд анх анзаарч чадсан аж . Тэгээд тэрээр: бид ямар үүрэгтэйг ярьдаг практик оюун ухаан бол онолын оюун ухаанаас өргөн бөгөөд түүнээс үл хамаармал байдаг хэмээн нотлох зорилт тавьжээ.
И.Кантын философийг шүүмжлэлтээс өмнийн, шүүмжлэлт хэмээн хоёр хуваадаг. Эхний үед нь ертөнцийн байгууламжийн философи асуудлыг авч үзсэн аж. Тэгээд орчлон бол байгаалийн өөрийнх нь жам ёсны үүсэлтэйн тухай санаа дэвшүүлж, механицизм ноёрхож асан тэр үед хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, хувьсагч ертөнцийн дүр төрхийг бүтээх оролдлого гаргасан байна.
Түүний философийн шүүмжлэлт үе аваас “Дан оюун ухааныг шүүмжлэх нь” гэдэг бүтээл нь хэвлэгдсэн 1781оноос нас барсныг нь хүртэлх хугацааг хамаардаг. Улмаар И.Кант энэ бүтээлээсээ хошхи олон зохиолынхоо нэрэнд ”…шүүмжлэх нь” гэдэг үг оруулжээ. Эдгээр дэх “шүүмжлэл” гэдэг үг шүүмжлэхээс гадна тунгаан бодох болон хүсэл эрмэлзлээ илэрхийлэх чадвар зэргийг бас хамааран илэрхийлдэг бана. Ер нь Кантын философи бол дэвшүүлсэн асуудал, нэр томъёо аль алины хувьд хүнд адармаатай, мэргэжлийн бэлтгэлтэй хүнд ойлгогддог гэж мэргэжлийн хүмүүс бичсэн байдаг бөгөөд энд түүний шүүмжлэлт үеийнх нь сургаалын ерөнхий үндэслэлүүд юм.
И.Кантын хувьд философийн хамгийн гол судалдаг зүйл нь хүн мөн. Учир нь, философидолтын үүднээс хүн бол өөрт нь чухал өөрийнх нь эцсийн зорилт мөн. Хүний оюуны сонирхол дөрвөн үндсэн философи асуудлаар илэрдэг. Үүнд: 1.Би юу мэдэж чадах вэ? 2. Би юу хийх ёстой вэ? 3. Би юуг найдвараа гэж итгэх ёстой вэ? 4. Хүн гэж юу вэ? гэдэг асуултууд мөн.
“Төрөлх санаа” гэдгийн оронд ажиглан бясалгахуй ба оюун бодлын, априори, туршлагаас өмнийн ба туршлагаас үл хамаармал хэлбэрүүдийн тухай ойлголтыг И.Кант боловсруулжээ. Эдгээр хэлбэр өөртөө байгаа юманд байдаг биш, харин мэдрэн хүртэхүйн болон оюун бодлын сэтгэхүйн холбогдох бүтцийг илэрхийлдэг. Учир нь И.Кантынхаар танин мэдэхүйн арга ба мэдлэгийн судлах зүйл бол танигдан мэдэгдэгч субстанцин бүтэц, шинжээр биш харин танин мэдэгч субьектийн онцлогоор тодорхойлогддог
И. Кантын онолын философийг судлах зүйл нь “өөртөө байгаа юмс ”биш ямар нэг хүн ба улмаар нийгэм бүхэлдээ биш харин хүний танин мэдэхүйн үл ажиллагаа хүний оюун ухааны хуулиуд ба тэдгээрийн хязгаарыг тогтоохуй мөн. Тэгээд И. Кант ийм философин “трансценденталь философи” гэж нэрлэсэн аж.
И. Кантынхаар янз бүрийн синтетик бодомж бол мэдрэгдэгч материалд биш харин мэдрэхүйн хэлбэрт түшиглэсэн үедээ априори байдаг.
И. Кантын философи сургаал нь обьектив орон зай ба цаг хугацаа обьектив шалтгаацал байдаггүй гэж И. Кант тооцсон юм шиг сэтгэгдлийг материалист үзэлтнүүдэд төрүүлж ирсэн нь түүхэн баримт мөн.
И. Кант нь Шинжлэх ухааны баттай үнэн гэгддэг мэдлэгийн хязгаарлагдмалыг ухаарах нь ертөнцөд зөвхөн ёс суртахууны баримжаагаар хандах зайг чөлөөтэй болгодог гэж И. Кант бичсэн байдаг. Ёс суртахууны боловсруулалтаа би юу хийх ёстой гэсэн асуултанд хариулах замаар хэрэгжүүлсэн аж. Оюун ухааныг онолын ба практикийн гэж 2 хуваасан байдаг практик оюун ухаан гэдэг ойлголт нь ёс суртахууны ухамсар, зан ааш авир үйлдэл зэргийг илэрхийлдэг.
Нийгмийн сэтгэлгээний салбарт И. Кант их хувь нэмэр оруулжээ. Түүхээс, цаг хугацаанаас гадуур ба үл хамаарал ёс суртахууны хууль байх ёстойн тухай түүний үзэл аль нэг ард түмэнд биш харин нийт хүн төрөлхтөнд хандсан юм.
И. Кантын философи тухайн үеийнхээ германы философи сэтгэлгээний хөгжилд хүчтэй түлхэц болсон төдийгүй өнөөг хүртэлх нийт хүн төрлхтөний оюуны амьдралд чухал нөлөө үзүүлж ирсэн юм.
И.Кант бол Германы сонгодог идеализмын үндэслэгч мөн. Хэмээн үзэж бол нь яагаад гэвэл энэ нь Кантын философи нь дандаа шүүмжлэлийг бий болгож байдаг.Гэхдээ И.Кант нь хүнийг олон талаас нь судалж хүний танин мэдэхүйн үл ажиллагааг бусдаасаа илүүтэйгээр гүнзгий судалж багаа нь илүү хүмүүст ор санагдаж магадгүй юм.Тийм дээ ч И.Кант нь хүний ёс суртахуун болон хүн гэж яг хэн болох тухай зүйлүүд юм.
Comments
Post a Comment