И.Кант

Иммануил Кант нь (1724-1804) Дорнод Пруссын Кенигсберг хотод төрсөн .Амьдралдаа хэзээ ч төрлөх хотоосоо гарч үзээгүй гэдэг.Багын хүмүүжлээр олж авсан пиетист шинж нь түүний амьдралын бүхий л хэв маяг болон ёс зүй бүтээлүүдэд нөлөөлжээ .Тэрээр Кенигсбергийн Их Сургуульд эхлээд теологи судалсан боловч эцэстээ философи бол түүний жинхэнэ сонирхол болохыг мэдэрч сонгон суралцсан аж.Кант 1755онд Кенигсбергд философийн багшийн ажилд орох хүртэлх хэдэн жилийн туршид хөдөөний язгууртнуудын хүүхдэд гэрийн багш хийн амьдралаа залгуулж байжээ.1770онд логик ба метафизикийн профессор болж дэвшин насан эцэслэтлээ ажилласан юм.Хэт аскетик (Амьдралын тав тухыг үл ойшоон маш эгэл амьдралыг шүтдэг хүмүүс.Хатамжлах ёс ч гэдэг.) байгаагүй боловч Кант маш сахилгатай, бүтээлч амьдарчээ.Кантын явах цагаар хотынхон нь цагаа тааруулдаг тийм чанд зуршилтай байсан гэдэг.Бие бялдрын хувьд тийм ч чийрэг биш байсан авч чанд дэглэмийнхээ ачаар өвчнөөсөө ангид байж чадсан юм. Тэрээр улс...